ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Өнөөдрөөс ихэнх нутгаар нойтон цас орж, эрс сэрүүсэх цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. 2018 оны есдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрджэЦаг агаарын энэ үзэгдлийн улмаас зам даваа цас, шуурганд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо нойтон цасанд дарагдаж болзошгүй байна.
27 сумаас 3-р байранд орлоо

Төв аймаг 2017 оныхоо ажлаа дүгнэж дүнгээ гаргасан байна. Манай сум "Ажилтай орлоготой иргэн" урианы жилийн ажлаараа 2-р байр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаараа 3-р байр, Улаан загалмайн ажлаараа 1-р байр, Иргэдийн төлөөлөгчдийн хурал ажлаараа 1-р байр, Нийт дүнгээрээ сум маань 3-р байранд шалгарсан бахдам сайхан амжилт үзүүллээ. 2018 ондоо энэ амжилтаа бататган ажиллаж илүү их амжилт гаргахын төлөө хамтдаа хичээн ажиллацгаая.

Мэдээ оруулсан: 2018-02-05 09:28:30