ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-аас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-үүдийг сонгон шалгаруулж санхүүгийн дэмжлэг олгох тул иргэд та бүхнийг урьж байна ... ЗАРЛАЛ “СҮҮН ДАЛАЙ ОРГИЛ” хоршоо нь сүүний цехэд нярав-1, сүүн бүтээгдэхүүн боловсруулах ажилчин-2-ийг шалгаруулж ажилд авна. Тавигдах шаардлага: Баянчандмань сумын харъяат, 18-аас дээш насны, Багаар ажиллах чадвартай, Шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах, Ажлын ачаалал даах Холбоо барих утас: 99783958 ЗАРЛАЛ Баянчандмань суманд Төв аймгийн БОАЖ-ын газраас 1 /нэг/ рашааны эх, булаг, шандын эхийг хамгаалж хашаажуулах, тохижуулахад 1,500,000 төгрөгийн төсөвт ажил хийгдэх тул төсөвт ажилд оролцох бүлэг, хоршоо, иргэд үйл ажиллагаа хийх төслөө 2018 оны 4 дүгээр сарын 9-ны дотор Байгаль Орчны Хяналтын Улсын Байцаагчид ирүүлнэ үү. Баянчандмань сумын ЗДТГ-ын Байгаль орчныг хэсэг
"Нийгмийн хариуцлагын гэрээ" байгууллаа

Баянчандмань сумын Засаг дарга Ц.Энхжаргал суманд үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудтай байгуулдаг "Нийгмийн хариуцлагын гэрээ"-ний энэ жилийн анхны гэрээг "Мон Вольфром" ХХК-тай байгууллаа. Энэ гэрээнд 2018 онд манай суманд нийт 9 ажлыг хийхээр төлөвлөсний нэг нь спортын салбарт дэмжлэг үзүүлэх байлаа. Баянчандмань сумын уугуул аймгийн арслан Э.Ууганбаярыг цалинжуулан бэлтгэл суруулилт хийх нөхцөл бололцоогоор ханган ажиллахаар гэрээнд тусгасан байна. Энэ үйл явдалд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, сумын бөхийн холбооны тэргүүн Идэргүн нар идэвх санаачлага гарган ажилласан явдалд талархал илэрхийлье.

 

Мэдээ оруулсан: 2018-01-28 13:30:15