ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Ерөнхий боловсролын сургуулийн үдээс хойш ордог ангиудад 2018.11.12-ноос Соёлын төв дээр “Бүжгийн дугуйлан” хичээллэж эхэлнэ. Холбоо барих утас: 99469670 СОЁЛЫН ТӨВ Монгол улсын Их хурлын даргын ивээл дор “Шинэ үндсэн хууль” батлагдсан өдөрт зориулан зохион байгуулах шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулах тэмцээн 2018.11.10-11-ний өдрүүдэд 11.00 цагаас сумын "Соёлын төв”-д болно. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Холбоо барих утас: 86219188 80088710 99146298
Засаг даргын мэндчилгээ

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илч авч,

Уудам хөх тэнгэрээсээ уужрал, ухаарлыг сэлбэж,

Уулзан мэндлэх хүн бүртээ сэтгэлийн сайхныг бэлэглэж,

Учран золгох он жилүүддээ аз жаргалаар дүүрэн бялхаж,

                                     Элгээрээ энх амгалан,   Төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг

                                                           Баянчандманьчууд та бүхэндээ өргөн дэвшүүлье.

              Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт үндэслэн 2016-2020 онд  хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрөө боловсруулан сумын ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

              Сум орон нутгийнхаа хөгжлийг улам эрчимжүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан аж төрөх орчин, нөхцлийг дээшлүүлэхийн төлөө байнга хамтран ажилладаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон та бүхэндээ талархлаа илэрхийлж, уламжлалаа хадгалж, шинэчлэлээ үргэлжлүүлж, улам эрч хүчтэй, бүтээлчээр хөдөлмөрлөхийг уриалж,  нийт иргэддээ  аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

Шинэ оны мэнд хүргэе.

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА  Ц.ЭНХЖАРГАЛ

Мэдээ оруулсан: 2018-01-02 09:00:00