ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нутгийн захиргааны зарим байгууллагад гарсан дэс түшмэлийн 6, туслах түшмэлийн 29, нийт 35 сул ажлын байрыг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтаар нөхөхөөр нийтэд зарлаж байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хийж, мөн сарын 07-ны өдөр шалгалтыг зохион байгуулна.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хоршоодын тухай

сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг "Баянчандмань Хурд", "Нутгийн Сүж Хайрхан" хоршоонуудын тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашин, автобусны техникийн бүрэн бүтэн байдалд Замын цагдаагийн байгууллагатай хамтран үзлэг шалгалт хийлээ. Холбогдох хууль тогтоом дүрэм журмын дагуу зохих шатны байгууллагад уламжлахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Мэдээ оруулсан: 2017-12-22 11:22:11