ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Маргааш буюу 2019.06.25-ний өдрийн 15.00 цагаас сумын Соёлын төвд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд иргэдтэй уулзалт хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоорой... Баянчандмань сумын ЗДТГазар СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН, СОНГУУЛИЙН ХУРАЛ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР 14.00 ЦАГТ СУМЫН СОЁЛЫН ТӨВД БОЛНО. ЖИЧ: СОНГУУЛЬ ЯВАГДАХ ТУЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ!!! СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад салбар дундын оролцоог нэмэгдүүлье сэдэвт зөвлөгөөн боллоо

Сумын хэмжээнд “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах”-д сумын Засаг дарга, багийн Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хамт олон, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  01-р сарын 20-нд сумын Соёлын төвд “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад салбар дундын оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг сумын Засаг дарга Ц.Энхжаргалын санаачилгаар сумын Эрүүл мэндийн төв, Дэлхийн зөн Монгол ОУ-ын байгууллага, Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын Засаг дарга, ЗДТГ хамтран зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Аймгийн Эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Чулуунцэцэг, Хүүхдийн тэргүүлэх зөвлөх эмч, клиникийн профессор, Төв аймгийн хүүхдийн ерөнхий эмч, мэргэжилтэн Ц.Байгальмаа, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Сувдаа, сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Буянаа, сумын эх баригч бага эмч Б.Одгэрэл, Чандмань багийн эмч П.Отгондамба, сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн А.Мөнхтуул, эмийн санч Т.Должинсүрэн, сумын нийгмийн бодлогын ажилтан Ц.Чандмань-Эрдэнэ, ерөнхий эмч О.Баасанбалжир нар илтгэл тавьж, зөвлөгөөнд оролцсон 150 гаруй иргэн, албан хаагчдын дунд зохион явуулсан санал, асуулга, хэлэлцүүлгээр “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад салбар дундын оролцоог сайжруулья” уриаг гаргаж, тус уриан дор зөвлөмжүүдийг сумын удирдлага, эрүүл мэндийн төв, баг, ААНБ, иргэдэд тус тус гаргасан байна. Мөн уг зөвлөгөөний үеэр дээрх нэр бүхий Төв аймгийн ЭМГ, АНЭ-ийн эмч, мэргэжилтнүүд энэхүү арга хэмжээг өнөөгийн цаг үеийн байдалд нийцсэн маш хэрэгтэй үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэж, онцолсон юм.

 

Мэдээ оруулсан: 2017-01-23 16:34:53