ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
АВТЫН ҮЗЛЭГ 2019.03.20-22-НЫ ӨДРҮҮДЭД МАНАЙ СУМАНД АЖИЛЛАНА... Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2019.03.04-ний өдрөөс авч эхлэнэ. ЗДТГазар-жижүүр 70276313, Газрын даамал-М.Алтантуяа Утас 86336622 Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд 2019.01.21-25-ны өдрүүдэд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Гүний худаг засварлаж байна

Ерөнхий боловсролын сургуулийн гүний худаг анх ашиглалтанд орсноос хойш эвдрэл гэмтэл ихээхэн гардаг, ундарга нь тасалддаг байсан бол 2015 он гэхэд зэвтэй, шороотой бага зэрэг ус гарч бохир, цэвэр ус бүрэн зогсож сургуулийн хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна. Тиймээс гүний худгийн усыг шинжилгээнд өгөх, худгийг лайдаж цэвэрлэх, худгийн ойр орчмыг цэвэрлэх, худгийн насосыг усны ундаргад тохируулж удирдлагын шитний хамт шинэчлэх, ус агуулах савыг цэвэрлэж битүүмжлэх зэрэг ажлуудыг хийлгэж, засварлуулах шаардлагатай болсон тул 4,850,000 төгрөгийн зардлаар “Шахайн ундарга” ХХК 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэж, засварлаж эхлээд байна.

Энд дарж үзнэ үү

Мэдээ оруулсан: 2015-11-04 18:59:47