ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр гарсан байдаг. Зарлигт дурдсанаар, Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгож зарласан байдаг. Энэ ажлын хүрээнд Баянчандмань сумын иргэн, ААНБ-ууд 2019.05.11-15-ны өдрүүдэд мод тарих ажлыг зохион байгуулна... Төв аймгийн Баянчандмань суманд газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүдтэй 2019 оны 04 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод газар эзэмших, гэрээ хийнэ. Жич: Газар эзэмшигчид ирэхдээ газар эзэмшүүлсэн засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зурагтайгаа ирнэ. Мөн 2017, 2018 онд газрын төлбөр төлсөн баримтаа авч ирэхийг анхаарна уу!!! Холбоо барих утас 86336622 , 89260070 Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
"ЗАЛУУСАА СОНСОЁ" уулзалт хэлэлцүүлэг боллоо

Сумын Залуучуудын холбооноос зохион байгуулсан “ЗАЛУУСАА СОНСОЁ” уулзалт хэлэлцүүлэг, уралдаант тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Залуучуудаас сум, аймгийн Залуучуудын талаар баримтлах бодлого, чиглэлд цөөнгүй санал, хүсэлт гаргасныг сумын удирдлага, залуучуудын холбоо ажлын төлөвлөгөөндөө тусгаж шат шатны байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо. Энэ арга хэмжээнд Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийн төлөөлөгч Т.Энхмөрөн болон албаны хүмүүс оролцож сургалт, сурталчилгаа явуулж мэдээлэл хүргэн хамтран ажиллалаа. Залуучуудаа сонсож хамтран ажилласан, хандив өргөсөн Засаг дарга Ц.ЭНХЖАРГАЛ, ИТХ-ын дарга Х.ХАСБААТАР,  төлөөлөгч, тэргүүлэгч Б.УДВАЛ, “Эрүүл оршихуй” эмнэлгийн их эмч А.БАТБИЛЭГ нартаа залуучуудынхаа нэрийн өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлье.

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЗАЛУУЧУУДЫН САГСАН

БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

2018 оны 11 сарын 02-нд  Баянчандмань сумын залуу үеийн сагсан бөмбөгчдийн өрсөлдөөн, ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг баг тамирчин бүрдүүлэх сумын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд залуучууд өргөн хамрагдлаа. Энэхүү тэмцээнийг явуулахад сумын залуучуудын холбоо ивээн тэтгэж оролцлоо.

Үүнд: Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 4 баг 120 гаран тамирчид оролцож хурд хүч сориж оролцлоо.

Эрэгтэй баг

Тэргүүн байр: ЕБСургуулийн 2-р баг тамирчид Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал.

Хоёрдугаар байр: МСҮТөвийн баг тамирчид Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал.

Гуравдугаар байр: “Чандмань оргил”-ын баг тамирчид Өргөмжлөл, Хүрэл медаль, Мөнгөн шагнал.

Эмэгтэй баг

Тэргүүн байр: “Мон-Эгг”-ийн баг тамирчид Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал.

Хоёрдугаар байр: Соёлын төв,цэцэрлэгийн баг тамирчид Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал.

Гуравдугаар байр: ЕБСургуулийн баг тамирчид Өргөмжлөл, Хүрэл медаль, Мөнгөн шагнал.  

ДАРТСЫН ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

2018 оны 11 сарын 02-нд Сумын залуучуудын чуулга уулзалтанд зориулан сумын нийт  залуучуудын дунд биеийн тамир спортын шинэ төрлийг нэмэгдүүлж дартсны тэмцээн зохион явууллаа.

Үүнд: Дартсны тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 8 хүмүүс оролцлоо.

Эрэгтэй баг

Тэргүүн байр: М.Мөнхбаяр  Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал.

Хоёрдугаар байр: Н.Мөнх-Эрдэнэ  Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал.

Гуравдугаар байр: Г.Даваадорж  Өргөмжлөл, Хүрэл медаль, Мөнгөн шагнал.

Эмэгтэй баг

Тэргүүн байр:  Г.Дэлгэржаргал  Өргөмжлөл, Алтан медаль, Мөнгөн шагнал.

Хоёрдугаар байр: Э.Цэрэнпагма  Өргөмжлөл, Мөнгөн медаль, Мөнгөн шагнал.

Гуравдугаар байр:  Н.Мөнхцэцэг Өргөмжлөл, Хүрэл медаль, Мөнгөн шагнал.  

МЗХ-ны "Тэргүүний залуу"-аар Б.Ганчулуун, "Тэргүүний залуу төрийн түшээ"-ээр Б.Бадамханд, "Хөдөлмөрийн алдар"-аар Н.Юмсүрэн, "Тэргүүний залуу эмч"-ээр О.Баасанбалжир, "Тэргүүний тариаланч залуу"-гаар Н.Баярцэнгэл нар шагнагдлаа. Эдгээр залуучууддаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

Мэдээ оруулсан: 2018-11-02 11:51:56