ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Маргааш буюу 2019.06.25-ний өдрийн 15.00 цагаас сумын Соёлын төвд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд иргэдтэй уулзалт хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоорой... Баянчандмань сумын ЗДТГазар СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН, СОНГУУЛИЙН ХУРАЛ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР 14.00 ЦАГТ СУМЫН СОЁЛЫН ТӨВД БОЛНО. ЖИЧ: СОНГУУЛЬ ЯВАГДАХ ТУЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ!!! СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Эмэгтэйчүүдийн зөвлөл

Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл 1952 онд байгуулагдаж даргаар нь Жамбалдоржийн Амгалан сонгогдон ажиллаж байжээ. Амгалан нь тэр үед сургуулийн номын санчаар ажиллаж байсан байна. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гол зорилго нь эмэгтэйчүүдийг бичиг үсэгтэй болгох, сааль сүү ногооны албан даалгаврыг биелүүлэхэд чиглэгдэн ажиллаж үүргээ сайн биелүүлж байв.
1. Ж.Амгалан 1952-1955 /ЕБС-д номын санч/
2. н.Өлзий 1956-1960
3. Л.Батжаргал 1961-1968 /цэцэрлэгийн эрхлэгч/
4. Д.Дуламсүрэн 1968-1970 /ТМС-д багш/
5. Х.Баярсүрэн 1971-1984 /нягтлан бодогч/
6. М.Должингалсан 1985-1987/ /ТМС-д ажилчин/
7. Ч.Норолхоо 1987-1989 /ЕБС-д багш/
8. Д.Чимэддорж 1989-1990 /Цэцэрлэгт багш/
9. Д.Наранцацралт 1990-1992 /цэцэрлэгийн багш/
10. Д.Бямбацэдэн 1992-1997 /цэцэрлэгийн эрхлэгч/
11. Д.Гантөмөр 1998-2006 /ЕБС-д багш/
12. Л.Уранчимэг 2006-2013 /Эрүүл мэндийн төвийн дарга/
13. Ч.Чулуунцэцэг 2013 оноос одоог хүртэл /МСҮТ-ийн ажилчин/ ажиллаж байна.
Манай зөвлөл нь олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг нийгэм хамт олны дунд алдарт ээжүүдээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах үйл ажиллагааг жил бүр тасралтгүй зохион байгуулж энэхүү үйл ажиллагаандаа нийгэм хамт олны оролцоог өрнүүлж ирлээ. Мөн шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан сурталчилах, өсвөр залуу үеийн сурагч оюутны дунд олон төрлийн сурталчилгаа ухуулгын үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Ингээд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж ирсэн үе үеийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч нартаа болон сумын нийт эхчүүд, эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд болон сумын иргэддээ сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын цогтой халуун мэндчилгээг дэвшүүлье.
 

Мэдээ оруулсан: 2016-09-02 11:25:41