ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2018. 06.20 БАЯНЧАНДМАНЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН ТҮР АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА. ТАВИГДАХ ШААРДЛАГА : 1.ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, БАКАЛАВР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ 2 СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН 3. БАГААР АЖИЛЛАХ, ТӨРИЙН АЛБА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭН САХИХ ЧАДВАРТАЙ, ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ . БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ : 1.ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ, ЗУРАГТАЙ 2. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОХ ХҮСЭЛТ 3.ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР / НАТОРИАТААР БАТЛУУЛСАН / 4.БОЛОВСРОЛ , МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМ, ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР / НАТОРИАТААР БАТЛУУЛСАН / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БАРИМТ БИЧГИЙГ 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20 -НЫ ӨДРИЙН 09 .00 ЦАГААС ЭХЛЭН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 13 ЦАГ 00 МИНУТ ХҮРТЭЛ ЗДТГ-ЫН АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ ХҮЛЭЭН АВЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27- НИЙ ӨДРИЙН 14 ЦАГ 30 МИНУТАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ ОРОЛЦОГЧДЫГ БҮРЭН БАЙЛЦУУЛАН АЖЛЫН ХЭСЭГ СУМЫН ЗДТГ-ЫН “ ИРГЭНИЙ ТАНХИМ”-д НЭЭЛТТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛНА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СОНИРХСОН ИРГЭД БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ , ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХГҮЙГЭЭР ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАГЧААР ОРОЛЦОЖ БОЛНО. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧДООС : 1.СОРИЛ 2.УР ЧАДВАР 3.ЯРИЛЦЛАГА ГЭСЭН ШАЛГАЛТ АВНА. ЗАРЫН ТАЛААР ЛАВЛАХ УТАС : СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ 95059925, АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ: 88082908 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нутгийн захиргааны зарим байгууллагад гарсан дэс түшмэлийн 6, туслах түшмэлийн 29, нийт 35 сул ажлын байрыг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтаар нөхөхөөр нийтэд зарлаж байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хийж, мөн сарын 07-ны өдөр шалгалтыг зохион байгуулна.
Ахмадын хороо

Баянчандмань сумын ахмадын хороо нь анх 1985 онд “Өндөр настны зөвлөл” нэртэй байгуулагдаж 1989 оны 03-р сарын 20-нд татан буугджээ. Өндөр настны зөвлөлийн анхны даргаар С.Бадамгарав тэргүүлэгчдэд Д.Буд, Ш.Жигжид, Л.Содном, С.Цэдэн-Иш, Г.Цогбадрах нар ажиллаж байжээ. Тус сумын ахмадын даргаар 1989-2005 онуудад Г.Цогбадрах, С.Бадамгарав, Ч.Жамбалдорж, Ж.Чулуун, Ч.Баасанцэрэн, А.Бэгзсүрэн, А.Бадарчин нар, 2005 -2014 оны 06-сарын 20 хүртэл Х.Хорлоо даргаар, тэргүүлэгчдэд А.Бадарчин, Ц.Дагвасүрэн, Ц.Жаргал, Н.Дулмаа, Д.Цэрэндэжид, А.Шаравжамц нар ажиллаж байсан байна.
 2014 оны 06 сарын 20-ны өдрийн сумын ахмадын хуралдаанаас  Ахмадын хорооны даргаар Г.Цэндаюуш тэргүүлэгчдээр Ц.Жаргал, Х.Хорлоо, Г.Галя, Л.Думаа, Ц.Дэжидхорол, Ч.Ичинхорлоо, Б.Очирбат, Л.Бүрэнжаргал нар сонгогдон ажиллаж байна.
 2015 оны байдлаар тус сум 453 ахмадтай. Эрэгтэй 166, эмэгтэй 287, хамгийн өндөр настай ахмад Гаваагийн Жамъяндорж /94 настай/, Нанзангийн Музаан /90 настай/.
 Манай ахмадууд сүүлийн 2 жилд төр засгийн одон медалиар шагнагдаж Д.Банк, Ц.Жаргал, Б.Дэнсмаа, Ж.Тоня, Р.Лхамсүрэн, Ш.Бумнасан, Ш.Батмөнх, Ж.Лувсан нар “Алтан гадас” одонгоор Г.Янжинлхам, Ж.Сандуйжав, С.Нарантуяа, С.Балжинням нар хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж Салбарын тэргүүнээр Хоролсүрэнгийн Цэрэнмядаг, Наваанбалтын Цагаанхүү, Дамдингийн Алтанцэцэг, Дэмчигжавын Жамбалжав нар Худалдааны тэргүүн, Ёндонгийн Давааням, Аюурзанын Ичинхорлоо, Довдонгийн Мижиг  нар Эрүүл мэндийн тэргүүн,
Гангадарийн Цэнд-Аюуш - Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан
Балдангийн Даваасүрэн - Төрийн албаны тэргүүний ажилтан
Мэндийн Даваажаргал, Батын Чанцалдулам нар - НАҮ ний тэргүүн
Гомбодоржийн Гарамгай - Уул уурхайн тэргүүн
Хандсүрэнгийн  Нямдорж - Эрчим хүчний тэргүүн
Сүхбаатарын Чадмаа - Санхүү бүртгэлийн тэргүүн,
Нанзадын Агваанцэрэн Цэгмидийн Гончиг, Раднаагийн Алтангэрэл, Пүрэвийн Цээхүү, Ерөөлтийн Эрдэнэчимэг, Дугарын Хишгээ, Энэбиш Баатар, Дашдаваагийн Нармандах, Бэгзийн Нямжав нар ХХАА тэргүүн,
Шиймаагийн Даваасүх - Үйлдвэрийн тэргүүн
Батхутгын Алтангэрэл - Радио телевизийн тэргүүний ажилтан
Ахмадууд маань урлаг спортын өндөр амжилтаар сумын түүхт 80 жилийн ойгоо угтаж Рэнбалын Батаа, Цэндийн Баттөмөр, Доёдын Давааванчиг  нар  спортын мастер цолоор Готовын Зул, Отгонзундуйн Оюунчимэг, Отгонзундуйн Наранчимэг, Шагдарсүрэнгийн Бадарч, Осорын Даваахүү нар Соёлын тэргүүний ажилтан, Доржпагмын Долгоржав Тэргүүний ардын авъяастан цол тэмдгээр шагнагдлаа.
 Монголын бахархалт аав өргөмжлөлөөр Доржийн Цэдэнбазар, Ачлалт ааваар Лхагвын Бүрэнжаргал, Бахархалт ээжээр Дүгэржавын Дуламсүрэн, Монгоын бахархалт гэр бүлээр Дашдоржийн Толя Балдангийн Даваасүрэнгийн гэр бүл,  Аймгийн хөдөлмөрч манлай ахмадаар Цэдэвийн Жаргал, Сумын аварга ногоочноор Рэнбалын Батаа нар шалгарч шагнагдлаа. Сумын ахмадуудын хийн дасгалын Л.Думаа ахлагчтай хамт олон хойт бүсийн урлаг спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Сүүлийн жилүүдэд ахмадуудын маань дундаж наслалт  нэмэгдэж ахмадын тоо байнга өсч байна. Ахмадуудыг  жилд 2 удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд ААНБ сумаас төрсөн бизнесмен залуучууд санаачлагатай ажиллаж байгаад ахмадуудынхаа өмнөөс байнга талархаж байдгаа илэрхийлье.        Манай ахмадууд гавъяаныхаа амралтанд гарсанч гар хумхилгүй сууж өрх гэрийн үйлдвэрлэгч байж, ач зээгээ өсгөлцөж хүмүүжүүлэх үйлсэд идэвхитэй оролцож байна  Ахмад настаны зөвлөн туслах үйлчилгээг Х.Хорлоо,Ж.Дулмаа Ц.Жаргал З.Оюунбат нар амжилттай зохион байгуулж байна.
 

Мэдээ оруулсан: 2016-09-03 13:46:22