ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Ерөнхий боловсролын сургуулийн үдээс хойш ордог ангиудад 2018.11.12-ноос Соёлын төв дээр “Бүжгийн дугуйлан” хичээллэж эхэлнэ. Холбоо барих утас: 99469670 СОЁЛЫН ТӨВ Монгол улсын Их хурлын даргын ивээл дор “Шинэ үндсэн хууль” батлагдсан өдөрт зориулан зохион байгуулах шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулах тэмцээн 2018.11.10-11-ний өдрүүдэд 11.00 цагаас сумын "Соёлын төв”-д болно. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Холбоо барих утас: 86219188 80088710 99146298
МСҮТ-ийн танилцуулга

1965 онд  хуралдсан  Монгол ардын  хувьсгалт намын  15-р  их хурлаас улс  орноо ойрын  ирээдүйд  аж үйлдвэрийн  олзворлох, боловсруулах салбарыг зүй зохистой хосолсон  “Аж  үйлдвэр  хөдөө аж  ахуйн  орон”  болгох  зорилт тавьж  эдийн засгийн  энэ бодлогыг  хэрэгжүүлэхэд  өндөр мэргэжилтэй  ажилчид  шийдвэрлэх үүрэгтэйг  онцлон заагаад  улс ардын  аж ахуйн  бүхий л салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх гол хэлбэр нь техник  мэргэжлийн  сургуулийн систем  юм гэж үзжээ.  1968 онд  МАХН-ын Төв Хорооны  V бүгд  хурлаар  үйлдвэрлэлийг  мэргэжилтэй ажилчидаар хангахын тулд техник  мэргэжлийн сургуулиудын  тоог  нэмэгдүүлж материаллаг  бааз, багш    мастер боловсон  хүчнээр  хангах,сургалт  хүмүүжлийн  ажлыг чанаржуулахыг  төр засгаас  чиглэл болгон хот  хөдөөд  олон ТМС /хуучнаар/  байгуулагдсаны нэг нь болж  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1969 оны 3-р сарын 31–ний өдрийн 92-р  тогтоолоор Төв аймгийн  Баянчандмань суманд  ХАА-н  механикжуулалтын Техник  мэргэжлийн сургуулийг

  • Өргөн  мэргэжлийн тракторч-комбайнч
  • Авто ,трактор,  ХАА-н  машины засварчин
  • МАА-н Фермийн механикжуулагч/саалчин/
  • ХАА-н  үйлдвэрлэлийн  цахилгаанчин,  монтажчин, монтёр
  • Өрөмдмөл  худгийн моторчин, монтажчины мэргэжлээр,  мэргэжилтэй  ажилчин бэлтгэхээр анх  байгуулсан  түүхтэй.

Тус  сургууль  анх удирдах  ажилтан 7, онолын сургалтын багш 10, мастер багш 8,  ЗХУ-аас  уригдан ирсэн   мэргэжилтэн 20,  үйлчилгээний болон  техник  ажилтан  60 орчим  325 сурагчидтай  анхны хичээлийн жилийн нээлтээ  1969 оны 10-р сарын 01-нд  хийж, 5 мэргэжлээр  сургалт явуулж  үйл ажиллагаагаа эхэлсэн.Тус мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь1969 онд анхны элсэлтээ авч энэ үеэс Техник мэргэжлийн  сургуулийн эх суурь тавигдаж анхны төгсөлтөө1971 онд хийсэн  бөгөөд  түүхэн 47-н  жилийн хугацаанд  6 –н удаа  Төр засгийн  шийдвэрээр  сургуулийн хэв шинж бүтэц нь өөрчлөгдөн  1969-1981 онд ХАА-н  механикжуулалтын  Техник мэргэжлийн  сургууль, 1982-1991 онд ХАА-н  Техник мэргэжлийн дунд  сургууль,  1992-1995 онд  ХААИС-ийн харъяа   шаталсан  сургалттай  техникийн  коллеж, 1995-2006 онд ХАА-н  МСҮТөв, 2006-2013 онд  Монгол солонгосын  техникийн  коллежийн  бүрэлдэхүүн ,салбар  сургууль,  2013-2014 оны хичээлийн жилийн -9-р сарын  01-ны өдрөөс эхлэн  Хөдөлмөрийн яамны харъяа “Төв аймгийн Баянчандмань суман дахь  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”  болж салбар сургуулиас  бие   даасан  Монгол Улсын Төрийн өмчийн  томоохон мэргэжлийн сургууль болтлоо  өргөжсөөр  байна.

Мэдээ оруулсан: 2016-01-01 00:00:02