ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЭМТөвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтаны ажлын байр зарлагдаж байна. Тавигдах шаардлага: 1.Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүний их эмч, сувилагч- /бакалавар/,Нийгмийн ажилтанаар их дээд сургууль төгссөн, биеийн тамирийн арга зүйч 2. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, интернет, компьютерийн мэдлэг сайн, урлаг спортын авъяастай байх. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчын анкет бөглөх, ажилд орох гар өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар хугацаа: 2018.01.19-2018.01.31-ны өдөр хүртэл сонгон шалгаруулах хугацаа 2018.02.01 холбоо барих утас: 70276312, 99048560 Емайл хаяг: bayanchandmani_emt@yahoo.com Баянчандмань нутгаа хамтдаа хөгжүүлье Баянчандманьчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан өвөлжиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Мэндчилгээ

Түшээт хан аймгийн Илдэн гүний хошуу, одоогийн Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багт  ажиллаж, амьдарч, сурч байсан үе үеийн ахмадууд,  иргэд хөдөлмөрчид, малчид та бүхний гэр бүл үр хүүхэд төрөл төрөгсөд, хүндэт зочиддоо сум үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж ажил үйлс тань амжилт бүтээлээр, амьдрал тань аз жаргалаар бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн баръя .

Төв нутгийнхаа хөгжил цэцэглэлтийг өргөжүүлэн орон нутагт бүтээн байгуулалтыг өрнүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшил ирээдүйн амьдарлын төлөө чин сэтгэл, цуцалтгүй хөдөлмөр, оюун бодлоо зориулан түүхт ойн жилийн баяраа өргөн олноороо бахдан шагших бахархалтай шинэ амжилт бүтээлээр дүүрэн түмэн олноороо баясан цэнгэхийн ерөөл билэгдэе.

 

Эрдэнэ багийн Засаг дарга А.Батжаргал

Мэдээ оруулсан: 2016-09-21 17:23:46