ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
Маргааш буюу 2019.06.25-ний өдрийн 15.00 цагаас сумын Соёлын төвд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд иргэдтэй уулзалт хийнэ. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоорой... Баянчандмань сумын ЗДТГазар СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН, СОНГУУЛИЙН ХУРАЛ 2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР 14.00 ЦАГТ СУМЫН СОЁЛЫН ТӨВД БОЛНО. ЖИЧ: СОНГУУЛЬ ЯВАГДАХ ТУЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ!!! СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Замт баг 1-р Улирлын хог цэвэрлэгээгээ хийлээ

Замт багийн 1-р Улиралд хог цэвэрлэгээ хийсэн тайлан

2-р сард хог цэвэрлэгээнд Багийн айл өрхүүд 20 %-тай оролцож нийт 10-н портер хог хаясан. Худалдааны гудамж 3 Портер хог, 10-н хүн ажилласан.

3—р сард Хог цэвэрлэгээнд 1-удаа гарлаа. Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран 6-н иргэнээр төвийн хэсгийн хог цэвэрлэсэн 1-н машин буюу 4-н тн хог цэвэрлэсэн

4-р Сарын 12 нд Аймгийн засаг даргын захирамжаар Бүх нийтийн хог цэвэрлэгээнд айл өрхүүд идэвхитэй сайн оролцдоо. 10% нь хогондоо гараагүй эзгүй айлууд байсан Тамгын газраас 10-н л түлш өгсөн түүгээр Худалдааны гудамж, Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн, Сүүн  завод, зэрэг газруудаар 10-н хүний бүрэлдхүүнтэй явж 4-н портер буюу 6-н тн хог, 10-н цагаан, Сүж, Илтийн хэсгээр Багаас 15-н л түлш гарган 6-н портер буюу 9-н тн хог тус тус цэвэрлэсэн Тайлангаар дамжуулан Хог цэвэрлэгээнд гарсан А.Одонтуяа ахлагчтай бүлгийн хамт олонд, Байгаль хамгаалагч Б.Отгонцэцэг, Д.Ганбаатар нарт багийн удирдлагын зүгээс талархсанаа илэрхийлэе.

Мэдээ оруулсан: 2019-04-22 14:27:15