ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЭМТөвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтаны ажлын байр зарлагдаж байна. Тавигдах шаардлага: 1.Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүний их эмч, сувилагч- /бакалавар/,Нийгмийн ажилтанаар их дээд сургууль төгссөн, биеийн тамирийн арга зүйч 2. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, интернет, компьютерийн мэдлэг сайн, урлаг спортын авъяастай байх. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчын анкет бөглөх, ажилд орох гар өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар хугацаа: 2018.01.19-2018.01.31-ны өдөр хүртэл сонгон шалгаруулах хугацаа 2018.02.01 холбоо барих утас: 70276312, 99048560 Емайл хаяг: bayanchandmani_emt@yahoo.com Баянчандмань нутгаа хамтдаа хөгжүүлье Баянчандманьчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан өвөлжиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
ЧАНДМАНЬ 1-Р БАГИЙН 3,4 ДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Төвийн хэсгийн өнгө үзэмжийг сайжруулах, мод бут таримал ургамал хамгаалах зорилгоор сумын засаг дарга нь  тус суманд үйл ажиллагаа явуулдаг МОНВОЛЬФРОМ ХХК-тай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж,  төвийн 7 дугаар хэсгийн төмөр хашааны ажлыг 2017.08.15-2017.10.01 хооронд багийн засаг дарга А.Батжаргал,  хөдөлмөр халамжийн мэргэжилтэн А.Мөнхтуул нартай хамтран хийж гүйцэтгүүллээ. Дээрх хашаа нь 1441м газар үргэлжилж нийт 23 өрх хашаанд дотор амьдарч байна. Тус багийн засаг дарга нь хуучин байсан модон хашааг нь хураан авч ЗДТГ-ын нярав Н.Цогтод хүлээлгэн өгсөн байна.                                                                                          Чандмань, Замтбагт золбин нохой устгах ажлыг  2017 оны 10 сард зохион байгуулав.  Нохой устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Чандмань  багийн засаг дарга А.Батжаргал, Замт багийн засаг дарга У.Пүрэвдорж , БОХУБ Д.Цогт-очир, ЗДТГ-ын нярав М.Билгүүн нар байлцан ажлыг чанартай сайн хийлгэлээ.                                                                                                                                

Төв аймгаас зохион байгуулагдсан “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд тус багаас Чандмань оргил трейд ХХК, МОН ЭГГ ХХК, Сүүндалай хоршоо, “Сувд” оёдолын цех “Баянбараат” талх нарийн боовны цех,Чандмань цай, иргэн Л.Бадамбилэг сүү цагаан идээгээр, А.Мягмаржав нь эмийн ургмал, Төрбат хүнсний ногоогоор, Түшигбаяр нь дарсан ногоогоор  амжилттай оролцлоо. Тус сумаас төв аймгийн аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Чандмань оргил трейд ХХК-ны  “Шүүдэр”нойтон сальфетик тэргүүлж,  аймгийн засаг даргын хүндэт тэмдэгээр А.Мягмаржав нар тус тус шагнуулсан байна.                                                                                          Чандмань баг нь 3,4 дүгээр улирлын өдөрлөгөө баг үүсгэн байгуулагдсны 25 жилийн ойн арга хэмжээтэй хамтад нь зохион байгууллаа.   Тус өдөрлөг нь үзэсгэлэн худалдаа, Спортын бага наадам, хүндэтгэл ёслолын арга хэмжээ, хүлээн авалт гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж нийт давхардсан тоогоор 580-д иргэн оролцсон байна.                                                                                

Мэдээ оруулсан: 2017-11-05 11:11:11