ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЭМТөвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтаны ажлын байр зарлагдаж байна. Тавигдах шаардлага: 1.Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүний их эмч, сувилагч- /бакалавар/,Нийгмийн ажилтанаар их дээд сургууль төгссөн, биеийн тамирийн арга зүйч 2. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, интернет, компьютерийн мэдлэг сайн, урлаг спортын авъяастай байх. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчын анкет бөглөх, ажилд орох гар өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар хугацаа: 2018.01.19-2018.01.31-ны өдөр хүртэл сонгон шалгаруулах хугацаа 2018.02.01 холбоо барих утас: 70276312, 99048560 Емайл хаяг: bayanchandmani_emt@yahoo.com Баянчандмань нутгаа хамтдаа хөгжүүлье Баянчандманьчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан өвөлжиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Мэндчилгээ

Үзэсгэлэнт сайхан байгаль, уул ус, ургамал жимс, ан гөрөөс, араатан жигүүртний өлгий болсон өгөөж баян, өргөн дэлгэр нутагт амьдардаг, бид бүхний бахархал болсон урлаг спорт, хөдөлмөр бүтээл, эрдэм судлалын олон арван гавъяатан, алдартнуудтай төрөлх нутгийн ахан дүүс та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Хөгжил дэвшлийн шинэ зуунд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийг цэцэглүүлэн хөгжүүлж, ард иргэдийнхээ ажил амьдарлыг тогтвортой сайжруулж, улс орны маань хойч үе, ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа боловсрол, хүмүүжилд онцгой анхаарч, хөдөөд жижиг дунд үйлдвэр хөгжүүлж, ажлын байр шинээр бий болгон өрхийн амжиргааны чадавхийг дээшлүүлэхийн төлөө төр захиргааны байгууллага онцгой анхаарч ажиллах болно.

Өлзий хишгээ хайрладаг өгөөж ээлтэй Баянчандмань нутгаараа овоглож явдаг та бүхэндээ эрүүл энх, тэгш дүүрэн, дэлгэр баян, сайн сайхан аж төрөхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Э.ЭНХБОЛД

Мэдээ оруулсан: 2016-09-22 15:34:22