ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЭМТөвд Нийгмийн эрүүл мэндийн ажилтаны ажлын байр зарлагдаж байна. Тавигдах шаардлага: 1.Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, хүний их эмч, сувилагч- /бакалавар/,Нийгмийн ажилтанаар их дээд сургууль төгссөн, биеийн тамирийн арга зүйч 2. Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай, интернет, компьютерийн мэдлэг сайн, урлаг спортын авъяастай байх. Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчын анкет бөглөх, ажилд орох гар өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, дипломын хуулбар хугацаа: 2018.01.19-2018.01.31-ны өдөр хүртэл сонгон шалгаруулах хугацаа 2018.02.01 холбоо барих утас: 70276312, 99048560 Емайл хаяг: bayanchandmani_emt@yahoo.com Баянчандмань нутгаа хамтдаа хөгжүүлье Баянчандманьчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан өвөлжиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Мэндчилгээ

            Сайн байцгаана уу? Нутгийн зон олон, аав ээж шиг минь болсон нутгийн ахмад буурлууд, ах эгч нар, байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олон, үеийн найз нөхөд, залуучууд, дүү нар, олон шавь нар, ирээдүй болсон энхрий багачууд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

 

          2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр төрөлх сумынхаа Засаг дарга хэмээх эрхэм бөгөөд хүндтэй, хариуцлагатай албыг хаших боломж олгосон, надад итгэл хүлээлгэсэн  иргэд та бүхэндээ баярлалаа.

 

           Сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэн, иргэдийн идэвх санаачлагыг дэмжин, хуулийн хүрээнд та бүхнийхээ дэмжлэг туслалцаатай чин шударгаар ажиллах болно.

 

Өвлийн бэлтгэлээ сайтар хангаж

Өргөн олноороо тавтай сайхан амьдарцгаая.

 

                                                   ЗАСАГ ДАРГА Ц.ЭНХЖАРГАЛ

 

Мэдээ оруулсан: 2016-01-01 15:28:06