ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ Ерөнхий боловсролын сургуулийн үдээс хойш ордог ангиудад 2018.11.12-ноос Соёлын төв дээр “Бүжгийн дугуйлан” хичээллэж эхэлнэ. Холбоо барих утас: 99469670 СОЁЛЫН ТӨВ Монгол улсын Их хурлын даргын ивээл дор “Шинэ үндсэн хууль” батлагдсан өдөрт зориулан зохион байгуулах шатар сонирхогчдын насанд хүрэгчдийн сумын аварга шалгаруулах тэмцээн 2018.11.10-11-ний өдрүүдэд 11.00 цагаас сумын "Соёлын төв”-д болно. Иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Холбоо барих утас: 86219188 80088710 99146298
Мэндчилгээ

Даяаршиж байгаа энэ үед мэдээлэл технологи улам бүр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт цахим орчинд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа таатай байна.

Монгол улсын Үндсэн хуулийн ёсоор 1992 оноос сонгогдож байгуулагдсан Төв аймгийн Баянчандмань сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сумынхаа иргэд олон түмний итгэж хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлэхийн төлөө 4 жилээр ажлаа төлөвлөн хийж байна.

Орон нутгийнхаа хөгжлийг хурдасгахад бүх шатны нутгийн удирдлага оновчтой бодлого, далайцтай арга хэмжээ, ард иргэдийн идэвхитэй оролцоо, чармайлтын хүчээр хөгжлийн шинэ шинэ зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. “Түмэн олны минь өлзий буян өөдрөг байг, өнөд ивээх төрийн нуруу түвшин байх болтугай”

 

 

СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Х.ХАСБААТАР

 

 

Мэдээ оруулсан: 2016-09-22 15:22:13