ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
АВТЫН ҮЗЛЭГ 2019.03.20-22-НЫ ӨДРҮҮДЭД МАНАЙ СУМАНД АЖИЛЛАНА... Шинээр газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2019.03.04-ний өдрөөс авч эхлэнэ. ЗДТГазар-жижүүр 70276313, Газрын даамал-М.Алтантуяа Утас 86336622 Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд 2019.01.21-25-ны өдрүүдэд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
“СҮРЬЕЭГҮЙ ТӨВ АЙМАГ” ХӨДӨЛГӨӨН, ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЛЭЭ.

“СҮРЬЕЭГҮЙ ТӨВ АЙМАГ” ХӨДӨЛГӨӨН, ХАЛДВАРТ БУС ӨВЧНИЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙГДЛЭЭ.

Төв аймгийн нэгдсэн  эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Монголын сумын эмч, мэргэжилтэнүүдийн холбоо, Эрүүл мэндийн төв хамтран 2019 оны 03 сарын 05,06-ны өдрүүдэд сүрьеэ болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, үзлэг оношлогоо хийгдлээ. Баянчандмань сумын хэмжээнд давхардсан тоогоор 2214 хүн, өмнөх оныхоос 1 дахин ихэссэж  доорх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.

ҮЗЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР :

                  1.ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ

1.Сүрьеэ өвчний илрүүлэг, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг : 482 хүн
2.Халдварт бус өвчний эрт илрүүлэг

  • Артерийн даралт ихсэлт өвчний эрт илрүүлэг – 129 хүн
  • Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг – 129 хүн
  • Хөхний өмөнгийн эрт илрүүлэг – 80 хүн
  • Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэг – 20 хүн

3.БЗДХалдварт өвчний эрт илрүүлэг – 120 хүн
4.Танита аппаратаар биеийн найрлага тодорхойлох, БЖИндекс үзэх – 174 хүн

                 2. НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ҮЗЛЭГ

1.Эмэгтэйчүүд – 172 хүн
2.ЭХО – 239 хүн
3.Мэдрэл – 146 хүн                                                                                                                                            4.Рентген – 396 хүн
5.Арьс харшил,- 113 хүн
6.Хүүхэд – 95 хүүхэд                                                                                                                                       7.Лаборатори -  515 хүн                                                                                                         

Баянчандмань Эрүүл мэндийн төвийн хамт олон нь 2019.03.15-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон эр цэргийн баярыг тохиолдуулан нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохиож нэг өдрийг “ХӨДӨЛГӨӨН ЭРҮҮЛ МЭНД” уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ. Нийт ажилтанууд 4 багт хуваагдан тоглож Жолооч Д.Батмөнх ахлагчтай, Вакцинатор-Б.Гарамцэнд, Тогооч-Б.Баярмаа, Сувилагч-Н.Отгонбаяр, НЭМА-Б.Төгөлдөр гишүүдтэй “Эрч хүч” баг 1-р байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан. Хамт олны санаачлагаар мөнгөн шагналаа Нийгмийн сайн сайхны төлөө зарцуулахаар шийдвэрлэсэн.

Хөдөлгөөн биеийг эрүүлжүүлдэг бол сайн үйлс нийгэмд ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ авчирна.

Та бүхэндээ цаашдын ажил төрөлд нь амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Мэдээ оруулсан: 2019-03-10 15:15:15