ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2018. 06.20 БАЯНЧАНДМАНЬ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧИЙН ТҮР АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА. ТАВИГДАХ ШААРДЛАГА : 1.ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ, БАКАЛАВР БА ТҮҮНЭЭС ДЭЭШ 2 СОЁЛЫН ЧИГЛЭЛЭЭР ИХ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГССӨН 3. БАГААР АЖИЛЛАХ, ТӨРИЙН АЛБА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭН САХИХ ЧАДВАРТАЙ, ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ . БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ : 1.ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АНКЕТ, ЗУРАГТАЙ 2. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОХ ХҮСЭЛТ 3.ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР / НАТОРИАТААР БАТЛУУЛСАН / 4.БОЛОВСРОЛ , МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМ, ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР / НАТОРИАТААР БАТЛУУЛСАН / СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН БАРИМТ БИЧГИЙГ 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20 -НЫ ӨДРИЙН 09 .00 ЦАГААС ЭХЛЭН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 13 ЦАГ 00 МИНУТ ХҮРТЭЛ ЗДТГ-ЫН АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ ХҮЛЭЭН АВЧ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 27- НИЙ ӨДРИЙН 14 ЦАГ 30 МИНУТАНД СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ ОРОЛЦОГЧДЫГ БҮРЭН БАЙЛЦУУЛАН АЖЛЫН ХЭСЭГ СУМЫН ЗДТГ-ЫН “ ИРГЭНИЙ ТАНХИМ”-д НЭЭЛТТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛНА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СОНИРХСОН ИРГЭД БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯВЦ , ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХГҮЙГЭЭР ХӨНДЛӨНГИЙН АЖИГЛАГЧААР ОРОЛЦОЖ БОЛНО. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОГЧДООС : 1.СОРИЛ 2.УР ЧАДВАР 3.ЯРИЛЦЛАГА ГЭСЭН ШАЛГАЛТ АВНА. ЗАРЫН ТАЛААР ЛАВЛАХ УТАС : СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ 95059925, АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ: 88082908 СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР Төрийн албаны мэргэшлийн шалгалтын зар Төв аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нутгийн захиргааны зарим байгууллагад гарсан дэс түшмэлийн 6, туслах түшмэлийн 29, нийт 35 сул ажлын байрыг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтаар нөхөхөөр нийтэд зарлаж байна. Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд хийж, мөн сарын 07-ны өдөр шалгалтыг зохион байгуулна.
Сумын ерөнхий танилцуулга

БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

/2016 оны жилийн эцсийн байдлаар/

Газар зүйн байршил : Тус сум нь Төв аймгийн хойд бүсэд Баянцогт, Борнуур, Батсүмбэр, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн газар нутгаар хил залган оршдог. 61315 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 68 км, Төв аймгийн төвөөс 112 км, далайн түвшингээс дээш 1300 – 1500 м  өндөр ойт хээрийн бүсэд оршдог, Эх сүж хэмээх газар байршсан.

Газрын гадарга: Тус суманд Нарст, Чандмань хайрхан, Дарцагт, Сүүл цагаан, Налгар, Олзод, Ширэгийн нуруу, Баян цагаан, Хавцгайт, Арцатын шанд, Дарьбазарын хад, Ханан хад зэрэг өвөрмөц тогтоцтой уул хад, Шар, Баруун мухар, Зүүн мухар, Доргот, Эх сүж, Илт, Харгана, Хөшөөт, Хавцгайт зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, Есөнбулаг, Шарын гол, Зүүн мухар, Баруун мухар, Эх сүжийн, Борхужирын тойром зэрэг гол горхитой.

Уур амьсгал:  Жилд дунджаар гантай жил 70.5 мм, хуртай жил 216.2 мм хур тунадас ордог. Хамгийн дулаан нь 6-р сард +38 хэм, хамгийн хүйтэн нь 1, 2-р сард -40 хэм, жилийн дундаж температур +0.7 хэм, өвөлдөө цас, зун, намартаа бороо хур их ордог, өндөрлөг, эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм.

Ургамал ан амьтан :  Сумын нутагт 570 төрөл, 2000 орчим дүрсийн ургамал ургадаг ба дийлэнхийг лууль, үетэн, буурцагт ургамлын төрөл эзэлдэг. Бэлчээрийн ургамлын хувьд үетний дотор хамгийн их тархсан хялгана эзлэх бөгөөд ерхөг, агь их ургадаг, бэлчээрийн ургамлын ургац дээд цэгтээ хүрдэг цэцэглэлтийн үе нь 7 сарын сүүлчийн 10 хоног, 8 дугаар сарын эхээр ажиглагдах бөгөөд 2.7 –оос 9 цн га ургацтай. Гүзээлзгэнэ, мойл, нэрс, үхрийн нүд, аньс зэрэг амтлаг жимс, цагаан мөөг, халиар ургах ба тарварган шийр, газрын хаг, хадны хаг, нохойн хошуу, боролзогоно зэрэг 40 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг. Монголчуудын уулын цай хэмээх хөвөн оройт элбэг ургадгаас "Чандмань цай" хэмээх экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг нь хүний биеийн шингэнийг тэнцвэржүүлэх, алжаал тайлах, тодорхой эмийн ургамлын хольцтой хийгдэн зах зээлд нийлүүлэгдэж байна. Чоно, үнэг, хярс, мануул, шилүүс, зэрлэг гахай зэрэг махчин амьтдаас гадна буга согоо, гөрөөс сүрэглэн, олон төрөл зүйлийн шувууд нутагладаг.

Усан хангамж : Тус сум нь бэлчээрийн усан хангамжийн асуудлаа бүрэн шийдвэрлэсний сүүлийн жилүүдэд тариалангийн талбайд худаг гарган усалгаатай тариалан хөгжиж байгаа ба 12 гол горхи, гүний цэвэр усны арвин нөөцтэй, түүх соёлын болон үзэсгэлэнт газруудтай.

Дэд бүтэц :

 Эрчим хүч : Тус сум нь 1969 онд төвийн эрчим хүчинд холбогдож, аймагтаа 24 цагийн эрчим хүч бүхий анхны сум болсон. Сумын төвийн болон хөдөөгийн багийн Байгаль суурингийн өрхүүд, зарим малчдын суурь, амралтын газрууд, фермерүүд, байнгын эрчим хүчинд холбогдсон. Нийт малчин өрх 100% нар болон салхины сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан. 2013 онд 720 сая төгрөгөөр сумын төвийн цахилгаан дамжуулах шугамын модон шонг бетон шон болгон шинэчилсэн.

Зам: Төв аймгийн төвөөс 112 км, Улаанбаатар хотоос 68 км –т оршдог. Аймаг, нийслэл хот болон Дархан, Эрдэнэт, Алтанбулаг, Замын-Үүд хот хүртэл хатуу хучилттай замаар холбогдсон. Сумын төвд 5450 метр сайжруулсан зам, 1.5 км хатуу хучилттай замтай.

Холбоо мэдээлэл : Сумын холбооны салбар 1945 онд байгуулагдсан. Сум дундын 24 цагийн үйлчилгээ бүхий ажиллаж байгаад 2000 оноос 12 цагаар ажилладаг болсон нь үүрэн телефон нэвтэрсэнтэй холбоотой бөгөөд одоо Мобиком, Юнитель, Жи мобайл, Скайтел, Монголын цахилгаан холбооны үүрэн телефон ажиллаж, монгол улсын нутаг дэвсгэр, дэлхийн улс орнуудтай холбогдсон өндөр хурдны шилэн кабель, үүрэн телефоны 3G интернетийн сүлжээнд хамрагдсан. ЗДТГ, МСҮТ, ЕБС, интернетийн дотоод сүлжээнд холбогдсон. Орон нутгийн телевизийн 1, үндсэн 6 суваг гарахаас гадна сансар, кабелийн телевизийн 116 суваг, DDISH –ийн телевизын 81 суваг гардаг.

Шатахуун түгээх станц : Тус суманд Петровис, Шунхлай, Магнай трейдийн шатахуун түгээх станцууд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2016 онд шинээр сумын төвд "Дашваанжил" ХХК –ийн ахуйн хэрэглээ, газан түлшийн колонк, тус сумын Эрдэнэ багт 52 –ийн даваанд шинээр шатахуун түгээх колонк ашиглалтанд оруулсан.

 

Сумын нутаг дэвсгэрийн хэмжээ бүтэц :

 

Нутаг дэвсгэрийн бүтэц

Хэмжих нэгж

Хэмжээ

Эзлэх хувь

1

Нийт нутаг дэвсгэр

Га

61315

100,0

2

Хөдөө аж ахуйн газар

Га

42255.94

68.91

2.1

Бэлчээр

Га

38010.9

61.99

2.3

Тариалангийн талбай

Га

3779

6.16

3

Ойн нөөц

Га

14374

23.44

4

Усны эдэлбэр газар

Га

28

0.045

5

Байгаль хамгаалах газар

Га

1121.62

1.82

6

Зам, шугам сүлжээний газар

Га

661

0.7

7

Уул уурхайн газар

Га

691

1.12

8

Хот суурингийн газар

Га

2183.44

3.56

 

Сумын хүн амын үзүүлэлт

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

Сумын нийт хүн ам

3823

4099

4095

4174

-       Эрэгтэй

1984

2173

2160

2211

-       Эмэгтэй

1839

1926

1935

1963

Эдийн засгийн идэвхитэй хүн ам

2258

2557

2534

2729

Ажил эрхэлдэг

1489

1575

1622

1625

-       Эрэгтэй

891

902

928

934

-       Эмэгтэй

598

673

694

691

Хүн амын нягтрал

6.73

6.68

6.58

6.80

 

Өрхийн амьжиргааны түвшин

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

Нэн ядуу

80

-

-

 

Ядуу

102

143

144

144

Дүн

182

143

144

144

2014 оноос 1 – 6 түвшиний зорилтот бүлгийн өрхүүд 143 байна.

 

Хүн амын боловсролын байдал

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

 

Хөдөлмөрийн насны хүн ам

2397

2557

2534

2729

 

Ажил эрхэлдэг хүн ам

1489

1575

1622

1625

 
 

Дээд боловсролтой

264

306

324

333

 

Магистр

-

-

3

4

 

Бүрэн дунд боловсролтой

332

431

431

432

 

Техник болон мэргэжлийн

285

265

294

290

 

Тусгай мэргэжлийн

143

155

145

148

 

Суурь боловсролтой

393

355

350

339

 

Боловсролгүй

23

17

24

25

 

Бага боловсролтой

49

46

51

56

 

 

Ажилгүйчүүдийн тоо

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

Ажилгүйчүүдийн тоо

893

854

869

 

-       Эмэгтэй

483

398

455

 

Ажил эрхэлдэг

1555

1575

1622

1625

 

Бизнесийн нэгжийн тоо

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

1.Аж ахуйн нэгж

59

67

71

75

Компани

43

49

53

57

Хоршоо

13

15

15

15

Нөхөрлөл

3

3

3

3

2.Малчин өрх

221

274

319

302

3.Хувиараа хөдөлмөр эрхлэгч

110

116

121

165

4.Бизнесийн нэгжийн нийт дүн

390

457

511

542

 

Сумын орон нутгийн төсвийн орлого

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

Хүн амын орлогын татвар

14377.6

5858.6

2739

13690.9

Бууны татвар

167

168

320.5

1024

ИОТТХ

 

 

 

7769.6

Улсын тэмдэгтийн хураамж

2997.9

5535.1

3715.6

5691.9

Ойгоос мод ашигласны төлбөр

4288.2

4703.7

2344.3

6043.4

Хог хаягдлын хураамж

 

 

7266.7

4503.5

ТТАМ ашигласны төлбөр

765

2600

1000

3050

Түрээсийн орлого

1368

1854.3

2390.4

4619.6

Төсөвт газрын орлого

283.1

315.6

804

211.9

Хүү торгуулийн орлого

22685.5

54023.5

61515.5

60828.6

Нэр зааж ангилагдаагүй орлого

12727.4

10158.6

10886.9

660.7

Хөрөнгө борлуулалтын орлого

512

2340

2434.4

13428.5

Ус рашааны төлбөр

 

 

 

225.8

Орон нутгын орлого

60171.7

87557.4

95417.3

121748.4

Санхүүгийн дэмжлэг

1454869.9

256608.5

252730.5

312512.8

Нийт дүн

1515041.6

344165.9

348147.8

434261.2

 

Малтай өрхийн тоо

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

Чандмань баг

125

133

143

139

Замт баг

170

173

179

187

Эрдэнэ баг

230

238

228

234

Бүгд

525

544

550

560

 

Сумын малын тоо

 

Үзүүлэлт

2013

2014

2015

2016

Тэмээ

13

11

13

14

Адуу

3777

4346

4452

4636

Үхэр

7316

8802

9050

8772

Хонь

16309

19174

19527

18069

Ямаа

13397

15770

14996

13758

Нийт

40812

48103

48038

45249

Чандмань

3082

3615

4706

3941

Замт

7321

7665

8148

8442

Эрдэнэ

30409

36823

35184

32866

 

Мэдээ оруулсан: 2016-09-22 09:37:06