ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМ
ЗАРЛАЛ
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 2019.07.16 Баянчандмань сум Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна. Нэг. Тавигдах шаардлага: Боловсрол: Дээд боловсролтой /Бакалавр/ Мэргэжил: Эрүүл ахуйч, Эдийн засагч, нягтлан бодогч, ХАА-н чиглэлийн мэргэжилтэй байж болно. Ур чадвар: - Компьютерийн өргөн хэрэглээний программыг эзэмшсэн байх - Албан хэрэг хөтлөлтийн талаар зохих мэдлэгтэй - Багаар ажиллах чадвартай - Харилцааны соёлтой - Ажлын ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай Хоёр. Давуу тал: - Төрийн албанд болон хувийн аж ахуй нэгжид ажиллаж байсан ажлын туршлагатай Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 1. Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт/ “А” хэсгийг бүрэн бичиж, цээж зураг 4х6 хэмжээтэй наасан байна. 2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /дипломын хуулбар/ 3. Иргэний үнэмлэхний хуулбар Дээрх шаардлагыг хангасан иргэдийн баримт бичгийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч 07 дугаар сарын 16-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүлээж авна. Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Дөрөв. Мэдээлэл лавлагаа Ажлын байртай холбоотой асуудлаар -Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын даргын 99162649, Хөдөө аж ахуйн тасгийн даргын 80192525 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно. ---оОо--- Газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч иргэн, ААНБ-ууд газраа мэдээллийн санд оруулж баталгаажуулна уу!!! Жич: Иргэний үгнэмлэх, захирамж, кадастрын зураг, гэрээ, гэрчилгээгээ авч ирнэ үү!!! ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол